Төв аймаг

2026-03-12 · Төв аймгийн ИТХ

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ АНХДУГААР ХУРАЛДААН 3-Р САРЫН 11-НД ХУРАЛДЛАА.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ АНХДУГААР ХУРАЛДААН 3-Р САРЫН 11-НД ХУРАЛДЛАА.
Зураг: Төв аймгийн ИТХ

Хуралдаанаар Салбар Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 13 зорилт 50 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр баталлаа. 2026 онд Зөвлөлөөс Төв аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж буй хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Мөн энэ онд Төвийн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудтай хамтран ажиллах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө.

Энэ мэдээний бүтэн эхийг Төв аймгийн ИТХ нийтэлсэн. Дэлгэрэнгүйг эх сурвалж дээрээс уншина уу.

Эх нийтлэл унших

Төв аймгийн бусад мэдээ