2026-01-29 · Төв аймгийн ИТХ
БОДЛОГЫН ХОРООД ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан 01-р сарын 30-нд хуралдахтай холбоотой өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, цахим хөгжлийн хороо Хүний эрх, нутгийн удирдлагын хороо Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн хөгжлийн хороод хуралдлаа. Хороодын хурлаар - Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх тухай - Төв аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай - Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт - Аймгийн Засаг даргын 2025-2028 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн, холбогдох дүгнэлт гарган ажиллалаа.
Энэ мэдээний бүтэн эхийг Төв аймгийн ИТХ нийтэлсэн. Дэлгэрэнгүйг эх сурвалж дээрээс уншина уу.
Эх нийтлэл унших