2026-01-22 · Төв аймгийн ИТХ
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВӨЛГӨӨН-2026

Өнөөдөр Төв аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн зөвөлгөөн-2026 Монгол туургатан театрт зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн зөвөлгөөнөөр баялаг бүтээгчид маань өөрсдийн үйлдвэрлэдэг соёлын бүтээгдэхүүн, үйлдвэр, үйлчилгээгээ олон нийтэд дэлгэн, үзэсгэлэн зохион байгуулж, аймгийн удирдах дээд шатны удирдлагуудад бүтээлээ танилцуулах, мөн төрөөс явуулж буй бодлого, дэмжлэгийг танилцууулах арга хэмжээ юм. Манай аймаг нь 14 мянга гаруй малчин өрхтэй, 4.1 сая толгой малтай, газар тариалангийн 301.5 мянга га эргэлтийн талбайтай, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон ахуйн үйлчилгээний 1617 аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Энэ мэдээний бүтэн эхийг Төв аймгийн ИТХ нийтэлсэн. Дэлгэрэнгүйг эх сурвалж дээрээс уншина уу.
Эх нийтлэл унших