2025-06-04 · Сэлэнгэ аймгийн ИТХ
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДАЖ БАЙНА

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбарын бодлого, төлөвлөлтийг эргэн харж, хэрэгжилтийг дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэлийг хамтран тодорхойлох зорилготой. Тус зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуралдлаа. Хурлын чиглүүлэгчээр Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлийн ажлын албаны дарга, ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан ажиллаж, хурлыг аймгийн ИТХ-ын дарга, ГЭБОНЗ-ийн дарга Г.Бат-Орхон нээж үг хэллээ. Үйл ажиллагааны танилцуулгыг ГЭБОНЗ-ийн Орлогч дарга, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж танилцууллаа.
Энэ мэдээний бүтэн эхийг Сэлэнгэ аймгийн ИТХ нийтэлсэн. Дэлгэрэнгүйг эх сурвалж дээрээс уншина уу.
Эх нийтлэл унших