Сэлэнгэ аймаг

2025-04-10 · Сэлэнгэ аймгийн ИТХ

Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгон тогтоолоо

Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгон тогтоолоо
Зураг: Сэлэнгэ аймгийн ИТХ

Аймгийн ИТХ-ын V хуралдаанаас "Нэрэмжит болгох тухай" асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгон тогтоолоо. Майдарын Батхаан нь Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын Соёлын төвд 1986 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд дамнан шатаж, их хэмжээний аюул, хохирол учруулсан гал түймэрт дуудлагаар очиж, байлдааны тархалт хийж галын голомт руу орж гал түймэр унтраах тактикийн арга хэмжээ авч байх үедээ хүчтэй дэлбэрэлтийн улмаас цэл залуу 29 насандаа албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн юм. М.

Энэ мэдээний бүтэн эхийг Сэлэнгэ аймгийн ИТХ нийтэлсэн. Дэлгэрэнгүйг эх сурвалж дээрээс уншина уу.

Эх нийтлэл унших

Сэлэнгэ аймгийн бусад мэдээ