Булган аймаг

2026-04-29 · Булган аймгийн ИТХ

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ", “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ", “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Зураг: Булган аймгийн ИТХ

Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хуульчдын холбооноос зохион байгуулж буй "Нээлттэй хаалганы өдөр", “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” өдөрлөг Булган аймагт нээлтээ хийлээ. Тус өдөрлөг нь иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх, хууль зүйн боловсролыг нэмэгдүүлэх, эрх зүйн туслалцааг хүртээмжтэй болгох зорилготой юм. Өдөрлөгийн хүрээнд хууль сахиулах болон төрийн байгууллагууд хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, хууль эрх зүйн гарын авлага, лавлагаа мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байна.

Энэ мэдээний бүтэн эхийг Булган аймгийн ИТХ нийтэлсэн. Дэлгэрэнгүйг эх сурвалж дээрээс уншина уу.

Эх нийтлэл унших

Булган аймгийн бусад мэдээ