Булган аймаг

2026-02-16 · Булган аймгийн ИТХ

БАЯН-АГТ СУМААС "АЛТАН УНАГА"-НЫ ЭЗЭН ТОДОРЛОО

БАЯН-АГТ СУМААС "АЛТАН УНАГА"-НЫ ЭЗЭН ТОДОРЛОО
Зураг: Булган аймгийн ИТХ

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн малчин Бат-Очирын Мөнхбат, гэргий Сандагийн Буянцэцэг нар малчин түмнээ алдаршуулдаг эрхэм хүндтэй шагнал болох "Алтан унага"-ны эзнээр шалгарч, шагналаа өнөөдөр гардан авлаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын Радио-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгээс уламжлал болгон олгодог бөгөөд хөдөлмөр зүтгэл, мал сүргийнхээ ашиг шимийг арвижуулан, нутаг орондоо үлгэр дуурайлал болсон шилдэг малчдыг тодруулдгаараа онцлогтой юм. Б.Мөнхбат, С.Буянцэцэг нар нь Мянгат малчин, аймгийн "Аварга малчин" цол хүртэж байсан туршлагатай, хөдөлмөрч гэр бүл билээ.

Энэ мэдээний бүтэн эхийг Булган аймгийн ИТХ нийтэлсэн. Дэлгэрэнгүйг эх сурвалж дээрээс уншина уу.

Эх нийтлэл унших

Булган аймгийн бусад мэдээ